| | USD/MNT 0₮
Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийг төлөөлж оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй бие бүрэлдэхүүн өнөөдөр өглөө 08.40 цагт эх орондоо ирлээ.
ОХУ-ын агаар, сансрын хүчний онгоцоор 75 албан хаагч иржээ. Эдгээр хүмүүс Москва хотод байхдаа коронавирусийн шинжилгээнд гурван удаа хамрагдсан гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Ийнхүү эх орондоо ирж байгаа тэднийг өнөөдөр тусгаарлаж, шинжилгээ хийх юм.
Дашрамд дуулгахад, энэ сарын 24-нд Москва хотын Улаан талбайд болсон Ялалтын баярын сүрт жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл буюу БХЯ, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, “Алдар” спорт хороо болон Зэвсэгт хүчний 19 анги, байгууллагаас бүрдсэн шилдэг 31 офицер, 44 ахлагч оролцож монгол цэргийн сүрийг гайхууллаа.
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч С.Ариунболд, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахмад Б.Анхмандах нар Улаан талбайд цэргүүдээ удирдан жагссан юм.
Монгол Улсын Төрийн далбааны тугчнаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах дэслэгч Т.Ганболд, хамгаалагчаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн дэслэгч Б.Баатарсүрэн, ахлагч Н.Нямдаваа нар тус тус томилогджээ.
Тус ёслолын жагсаалд оролцсон цэргийн алба хаагчдыг 200 гаруй цэргийн алба хаагчдаас сонгон шалгаруулсан бөгөөд найман цэргийн алба хаагч өмнө нь ОХУ, БНХАУ-д зохион байгуулагдсан цэргийн ёслолын жагсаалуудад оролцож байсан туршлагатай ажээ.
ОХУ-ын агаар, сансрын хүчний онгоцоор 75 албан хаагч иржээ. Эдгээр хүмүүс Москва хотод байхдаа коронавирусийн шинжилгээнд гурван удаа хамрагдсан гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.