| | USD/MNT 0₮

АН-ын дарга С.Эрдэнэ улс төрийн хариуцлага хүлээж намын даргын ажлаа өглөө

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгч байгаа талаараа өчигдөр мэдээлэл хийсэн билээ. Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, АН 11 суудал авч, хоёр эвсэл, нэг бие даагч их хуралд сонгогдсон билээ.

Намдаа хариуцлагатай сөрөг хүчин байж чадаагүй, улс төрийн намуудын удирдлагууд хариуцлага хүлээж эхнээсээ албан ажлаа хүлээлгэж өгөв. Нөгөөтэйгүүр тэд ялагдлаа хүлээлээ гэсэн үг юм. 

Ингээд АН-ын дарга С.Эрдэнэ "Энэ удаагийн сонгуулийн дүнгээс харахад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Нөгөөтэйгүүр ардчилсан хүчний намууд нэгдэж байж үр дүнд хүрэхээс биш тархай бутархай байвал бидний хүсээгүй дүн гарна гэдгийг харуулсан сонгууль боллоо. Сонгуульд толгойлж оролцсон хүний хувьд надад алдаа оноотой шийдвэрүүд байсныг хүлээн зөвшөөрнө. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөж ажиллаж чадаагүй нь сонгуулийн боломжийг алдсаных.

Ардчилсан намын даргын хувьд нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Өнөөдөр биднийг дэмжээгүй ч цаашид сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн хүчин нам болно гэдгийг илэрхийлж байна. Хэрэв ардчилсан хүчний намууд нэгдэж сонгуульд оролцсон бол 55 хувийн санал авах боломж байлаа. 30 жил энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Намын үндсэн дүрмийн хүрээнд даргын түр эрх, тамгыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлж байна" гэлээ. 

Мөн тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ “Намын даргын сунгаа амархан асуудал биш. Нийт 21 аймаг, 9 дүүргээр тойрч намын даргын сунгаа явагдана. Нийт гишүүдээс сонгогдож гарч ирдэг тул нэлээн их санхүү, хүн хүч шаардсан ажил. Тиймээс гурван сарын хугацаанд намын даргын сунгаа болж, энэ хугацаанд намын дарга тодорно. Ерөнхийдөө Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жил өөрсдөдөө шинэчлэл хийсэн. Огт шинэчлэл хийгдээгүй гэж хэлж болохгүй. Цаашид ч шинэчлэл хийгдэнэ” гэв.

Ардчилсан намын даргын хувьд нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Өнөөдөр биднийг дэмжээгүй ч цаашид сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн хүчин нам болно гэдгийг илэрхийлж байна. Хэрэв ардчилсан хүчний намууд нэгдэж сонгуульд оролцсон бол 55 хувийн санал авах боломж байлаа. 30 жил энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Намын үндсэн дүрмийн хүрээнд даргын түр эрх, тамгыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлж байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.