| | USD/MNT 0₮

Ж.Батзандан:Шинэ эвслээс УИХ-д суудалд авч чадаагүй учраас миний бие намын даргын ажлаа өгч байна

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Шинэ эвслээс энэ удаагийн сонгуульд нийт 200 гаруй мянган хүний санал авчээ.

Энэ удаагийн сонгуулийн талаарх намын дарга Ж.Батзандан хэлэхдээ "Сонгуулийн хууль бус үйлдлийг хянаж шийдвэрлэх ёстой. Шинэ эвслийг дэмжиж санал өгсөн монголчууддаа талархаж байна. Мөн дэмжээгүй иргэдийн итгэлийг авахын төлөө улам хичээж ажиллана.

Миний бие БЗД-т нэр дэвшсэн ч харамсалтай нь гуравт орж чадсангүй. Гэхдээ сонгуульдаа хариуцлагатай оролцлоо. Харамсалтай нь энэ сонгуульд албан ёсоор нэг ч суудал авч чадсангүй. Цаашид манай нам улам хичээж ажиллана. Ингээд Шинэ эвсэл суудал авч чадаагүй учраас миний бие намын тэргүүнээсээ албан ёсоор огцорч байна. Намын үүрэгт ажилдаа хариуцлага хүлээж байна" гэлээ. 

Ийнхүү Ж.Батзандан, Л.Болд хоёр улс төрийн хариуцлага хүлээж буйгаа мэдэгдлээ. 

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Шинэ эвслээс энэ удаагийн сонгуульд нийт 200 гаруй мянган хүний санал авчээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.