| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн:Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулинд өөрчлөлт оруулж байж төсөв батлах ёстой

УИХ-ын чуулган хуралдаж байна. Өдрийн завсарлагааны цагаар Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэх аж.

УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ 2020 оны төсвийг хэлэлцэх явцад нэг хүндрэл гарч эхэлсэн.

Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц их хуралдаанаараа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан ирэх оны төсвийг хэлэлцэхэд хүндрэл гарлаа. Засгийн газар 2020 оны төсвийн төслийг боловсруулахдаа Ашигт малтмал ашигласны нөөцөөс 1 их наяд 490 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөсөн. Одоо хуулийг нь хүчингүй болгосон болохоор энэ орлогыг цаашид яах вэ гэдэг асуудал үүсч байна.

Тиймээс Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороог хуралдуулж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, боломж байвал өнөөдрийн чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэж батлахгүй бол ирэх долоо хоногт улсын төсөв батлаж дуусах ёстой. Энэ хуулийг батлахгүй бол төсөв тасарна. Тиймээс өнөөдрийн хэлэлцэх асуудалд оруулах ёстой гэсэн саналыг оруулж байна” гэлээ.

Д.ТОГТОХСҮРЭН: АМНАТ-ИЙН ТУХАЙ ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ БАТЛАХГҮЙ БОЛ 1,3 ОРЧИМ ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨСВИЙН ОРЛОГО ТАСАРНА

 

Засгийн газар 2020 оны төсвийн төслийг боловсруулахдаа Ашигт малтмал ашигласны нөөцөөс 1 их наяд 490 тэрбум төгрөг оруулахаар төлөвлөсөн.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.