| | USD/MNT 0₮

Баар, караокег нээнэ

Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж байгаа. Тухайлбал, амралтын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, финтессийн газрын үйл ажиллагааг нээсэн.

Зургадугаар сарын 22-ноос эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгааг, мөн худалдаа үйлчилгээний газрууд, зоогийн газруудын цагийн хуваарийг хоёр цагаар сунгаж, 00.00 цаг болгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар хотын дарга С.Амарсайхан мэдэгдсэн билээ. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын даргын дээрх захирамжид нэмэлт өөрчлөлт оруулан, баар болон караокег нээхээр ярилцаж байгаа аж.

 

Зургадугаар сарын 22-ноос эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгааг, мөн худалдаа үйлчилгээний газрууд, зоогийн газруудын цагийн хуваарийг хоёр цагаар сунгаж, 00.00 цаг болгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар хотын дарга С.Амарсайхан мэдэгдсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.