| | USD/MNT 0₮

С.Жавхлан:Би Увсад дахиж ирэхгүй, Увсынхан миний дууг битгий сонсоорой

Сонгуулийн өмнө АН-д элсч, төрсөн нутаг болох Увс аймагтаа нэр дэвших мандатаа өвөртлөсөн УИХ-ын гишүүн С.Жавхлан сонгуульд өвдөг шороодсондоо ууртай  байна. 

Тэрбээр сонгуулийн хаалтын үйл ажиллагаагаа хийхдээ дуу хууртай бараг бэрсэг наадам хийж, нутгийнхан нь ч их хуралд дахин гаргана хэмээн итгэл үзүүлсэн ч үнэн хэрэг дээрээ түүнийг дэмжсэнгүй. 

Ийнхүү өчигдрийн сонгуулиар Увсчууд түүнд итгэл үзүүлээгүйд гомдсон С.Жавхлан дахин Увсад дахин очихгүй гэдгээ зарлав. Тэрбээр “Би дахин Увс аймагт ирэхгүй, Увсынхан миний дүүг битгий сонсоорой” хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ. 

Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар ганцаараа бие даан Баянзүрх дүүргээс гарч ирж байсан бол энэ удаагийн сонгууль түүнд ээлтэй байсангүй. 

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганцаараа явж их хуралд ганц хүн айл, ганц мод гал болдоггүй гэдгийг харуулж ихэд ганцаардаж явсан тэрбээр ШИНЭ намд элсэх гэж байснаа больж, харин сонгуулийн өмнөхөн АН-ын гишүүний батлахаа өвөртөлж, сөрөг хүчний, ардчиллын дуу хоолой болно хэмээн мэдэгдэж байсан ч ийнхүү ялагдлаа. 

Сонирхуулахад, Увс аймгаас Ардчилсан намаас нэр дэвшсэн О.Цогтгэрэл, МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ялалт байгуулсан юм.

 

Ийнхүү өчигдрийн сонгуулиар Увсчууд түүнд итгэл үзүүлээгүйд гомдсон С.Жавхлан дахин Увсад дахин очихгүй гэдгээ зарлав. Тэрбээр “Би дахин Увс аймагт ирэхгүй, Увсынхан миний дүүг битгий сонсоорой” хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.