| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:АНУ-аас ирсэн 65 настай эмэгтэйгээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2458 иргэн ажиглалтад байгаа бол ажиглалтаас 22 хүн гарчээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 24-ний өдөр нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсөн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нараас болон түүврийн аргаар хийсэн сорьцонд халдвар илрээгүй. Харин өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа бол нэг хүн ийнхүү халдвартай оношлогдоод халдвартын эмчилгээ рүү орлоо.

Нийт батлагдсан тохиолдол Монгол Улсын хэмжээнд 216 үүнээс эдгэрсэн 169 байна. Эмчилгээнд байгаа 47 хүний биеийн байдлыг үнэлбэл 41 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байгаа.

Өнөө өглөө ОХУ-аас ирсэн 114 зорчигч ирсэн. Гурван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-т тусгаарлаад дараагийн онгоцуудыг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна" гэв.

 

 

Зургаадугаар сарын 24-ний өдөр нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсөн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.