| | USD/MNT 0₮

Сайд Д.Сарангэрэл эмэгтэй гишүүдээсээ хамгийн өндөр саналыг авчээ

Ардын намаа ялуулахад хамгийн их үүрэгтэй төрийн түшээ бол яах аргагүй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын ганц дайчин эмэгтэй сайд гал гарсан тойрог болох Хан-Уул дүүргээс өчигдөр "харваад" л гараад ирлээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл их хуралд ялалт байгуулсан эмэгтэйчүүдээс хамгийн олон буюу 37457 хүний санал авчээ.
Д.Сарангэрэл сайдын хувьд намаа 64 суудал авахад хамгийн өндөр үүрэг гүйцэтгэсэн. Дэлхийн 200 гаруй оронд цар тахал дэгдсэн байгаа энэ хэцүү цаг үед Эрүүл мэндийн салбарынхныгаа зангидсан гар шиг базаж зөв удирдлагаар ханган дотооддоо халдвар алдаагүй хариуцлагатай ажиллаж байна.

Тиймээс Д.Сарангэрэл сайдын хөдөлмөр, хичээл зүтгэл маш их. Онцгой дэглэм хөл хориотой хүнд цаг үед сонгуулийн сурталчилгаагаа ч хийх завгүй хариуцсан салбараа нэр төртэй удирдан ажиллаж байгаа танд баяр хүргэж амжилт хүсье.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл их хуралд ялалт байгуулсан эмэгтэйчүүдээс хамгийн олон буюу 37457 хүний санал авчээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.