| | USD/MNT 0₮

МАН Г.Амартүвшингийн асуудлаар ТЕГ-т хандлаа

Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа Г.Амартүвшингийн иргэншил олны анхааралд байсаар байна. Түүнийг Нидерланд улсын иргэншилтэй гэсэн асуудал нийгэмд дуулиан тарьж, өөрөө ч энэ асуудлыг цэгцэлж холбогдох бүх байгууллагуудаас Монгол Улсын иргэн мөн гэсэн тодорхойлтыг гаргуулж, гүтгэлэгт цэг тавьсан.

Гэтэл өнөөдөр АН-аас түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  2014 онд Монгол Улсын иргэншлээс хасч байсан гэх баримтыг гаргаж ирж, нэр дэвшигчийг бүртгэлээс хасуулахыг шаардлага хүргүүлжээ.

Үүний хариуд МАН-аас мэдэгдэл гаргалаа. Тэд Г.Амартүвшинг Монгол Улсын иргэн биш гэж гүтгэхдээ Ерөнхийлөгчийн зарлиг гэж хуурамч материал үйлдсэнийг онцлов.

МАН-аас мэдэгдэл гаргалаа. Тэд Г.Амартүвшинг Монгол Улсын иргэн биш гэж гүтгэхдээ Ерөнхийлөгчийн зарлиг гэж хуурамч материал үйлдсэнийг онцлов.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.