| | USD/MNT 0₮

Х.Баттулга:Шинээр бүрдэх УИХ, Засгийн газартайгаа хамтарч эдийн засгаа босгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд саналаа өглөө. 

Саналаа өгсөн тэрбээр "Энэ оройн мэндийг хүргэе. Монгол Улс УИХ-ын найм дахь удаагийнхаа сонгуулийг өгч байна. Энэ удаагийн сонгуулиар ард түмэн идэвхтэй оролцож, ялангуяа залуус маань идэвхтэй оролцохыг хүсье.

Сая 17 цагийн байдлаар идэвх маш сайн байна. Нийтдээ 40 гаруй хувьтай явж байгаа бол Нийслэлд 50 гаруй хувьтай байна гэж хэллээ. 22.00 цагт санал өгөх ажиллагаа хаагдана.  Залуустаа хандаж хэлэхэд, та нарын санал их чухал шүү.

Бид нар УИХ-д ямар хүмүүс сонгохоо хэлсэн. Бид нар бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа ялангуяа гэр орондоо, өөртөө хүнсний барааг авахдаа хугацаа нь дууссан, хаана үйлдвэрлэсэн эсэх гарал үүслийг нь маш сайн харж авдаг. УИХ-д сонгогдох 76 гишүүнээ бараа сонгохоос илүүтэйгээр цензурдэж сонгож гаргахыг хүсье. 

Мэдээж санал худалдаж авах асуудал олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгууль дээр яригддаг. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүс  орж ирдэг. Бизнесийн мөнгөөрөө санал худалдаж авах, мөн гэмт хэрэг хийсэн хүмүүс толгой хоргодох нөхцөл байдал сүүлийн үеийн сонгуулиудад ажиглагддаг болсон шүү гэдгийг ард түмэндээ хэлье" гэлээ.

Мөн түүнчлэн тэрбээр сэтгүүлчдийн асуусан асуултад дараах тайлбарыг өглөө.

"Г.Амартүвшингийн хувьд 2014 онд Монгол Улсын иргэншилээс хассан зүйлийг мэдэхгүй. Үүнийг зохих байгууллага нь судалж гаргаж ирэх байх.

Цагдан хоригдсон нэр дэвшигчдийн тухайд гэвэл шүүх эрх мэдлийн мэдэх асуудал байх. Зүгээр ажиглахад өнгөрсөн 2013-2016 онуудад гэмт хэрэгт холбогдож байсан шүүхээс тодорхой ялын дүгнэлтээ авчихсан хүмүүс байна билээ. Мэдээж үүнийг бид нар ажиглаж байгаа. 

Дэлхий даяар цар тахалтай холбоотой эдийн засгийн асуудал хүндэрч ямар байгааг та бүхэн мэднэ. Монгол орны хувьд эдийн засаг нь төрөлжөөгүй, хэдхэн төрлийн экспорт дээр суурилж байна. Энэ их хурлын дараагаар байгуулагдсан УИХ, Засгийн газартай маш шуурхайгаар эдийн засгаа босгох тал дээр ард иргэдийг ядуурлаас гаргах тал дээр ажиллана. Би өөрөө бизнесийн салбарын хүн давуу тал ашиглаж ажиллах болно. 

Би саналаа үдээс хойш өгч байгаа шалтгаан нь залуусаа уриалах гэж оройтлоо. Хамгийн гол нь 17 цагийн ирцийг харж байгаад ирлээ. Өөрөр хэлбэл, залуусын идэвх хэр байх талаар харах гэж ирсэн. Ер нь цаг заадаггүй юм" гэлээ.

Бид нар УИХ-д ямар хүмүүс сонгохоо хэлсэн. Бид нар бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа ялангуяа гэр орондоо, өөртөө хүнсний барааг авахдаа хугацаа нь дууссан, хаана үйлдвэрлэсэн эсэх гарал үүслийг нь маш сайн харж авдаг. УИХ-д сонгогдох 76 гишүүнээ бараа сонгохоос илүүтэйгээр цензурдэж сонгож гаргахыг хүсье.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.