| | USD/MNT 0₮

Хуульч Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 12-р хороонд саналаа өглөө

Чингэлтэй дүүрэгт Монгол ардын намаас нэр дэвшигч Жамъянхорлоогийн Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 23-р хэсгийн хороон дээр саналаа өглөө. Тус хэсгийн хорооны хувьд санал авах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өглөө 7  цагт хэсгийн байр нээгдэж иргэдийн  ирц, идэвх сайн байгааг  хэсгийн хорооны ахлагч хэлж байлаа.Харин иргэд ц ар тахлын үед сонгуулийн зохион байгуулалт сайн байгааг  онцоллоо.

УИХ-ын даргын ахлах зөвлөх, хуульч Ж.Сүхбаатар сонгууль  шударга сайхан болж, иргэд эрхээ эдлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Сонирхуулахад  Чингэлтэй дүүргийн хувьд хамгийн олон нэр дэвшигчтэй тойргийн нэг юм.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.