| | USD/MNT 0₮

Залуус саналаа ч өгнө, хуримаа ч хийнэ

Өнөөдөр зуны тэргүүн хар морин сарын шинийн 3-ын билэгт сайн өдөр. Энэ өдөр Монголчууд дөрвөн жилд нэг удаа хийдэг сонгуулиа хийж, төрд төлөөлөх түшээдээ сонгож байна. 

Тэгвэл өнөөдрийн сонгуулийн содон агшингуудаас хамгийн их анхаарал татсан нэг зураг бол залуусын хурим байлаа. Дархан-Уул аймагт хуримаа хийж байгаа хосууд саналаа өгч иргэний үүргээ биелүүлж, сонгуулийн түүхэн өдөр гал голомтоо бадрааж, хуримаа хийж байгаа агшныг ийнхүү зурагт мөнхөлжээ. Залуу хосуудад аз жаргал хүсье. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.