| | USD/MNT 0₮

АНУ-руу тусгай үүргээр түүхэн нислэг хийсэн агаарын хөлөг эх орондоо амжилттай газардлаа

АНУ-ын Сиатлл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд өнөөдөр 10.40 цагт газардлаа.

Тус нислэгээр 254 хүн эх орондоо ирлээ. Тухайлбал, Өндөр настан- 72 Жирэмсэн- 3 Бага насны хүүхэдтэй гэр бүл -44 Өвчтэй -16 Оюутан-65, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай-54  иргэн тус, тус ирэв.

Дээрх иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Багабаян" сувилал, "Тоёоко инн" буудалд тусгаарлалаа.

Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг уг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн зургадугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн юм байна. Ийнхүү буцаж ирэхдээ эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдээ эсэн мэнд тээвэрлэн авчирлаа. Анх удаа шууд нислэг хийсэн бөгөөд энэ нь түүхэн нислэг болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. 

 

АНУ-ын Сиатлл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд өнөөдөр 10.40 цагт газардлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.