| | USD/MNT 0₮

Дарь-Эхийн зам усанд автаж, автомашин зорчих боломжгүй болжээ

Өнөөдөр нийслэлд түр зуурын усархаг аадар бороо орсны улмаас зарим газарт автомашин зорчих боломжгүй болж, усанд автсан байдалтай байна.

Тодруулбал, Сонгинорхайрхан дүүрэг нэгдүгээр хорооллын арын зам зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дүүрэг Тасганы овоо, Баянбүрдийн тойрог, Баянгол дүүрэг 25-р эмийн сан, 28-р сургуулийн урд зам, Баянзүрх дүүрэг Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. 

Мөн Тасганы овоо, Энхтайваны өргөн чөлөө, Дарь-Эх, Долоон буудал, Зуслангийн зам ачаалал ихтэй, замын хөдөлгөөн үргэлжилж байна. 

Өнөөдөр нийслэлд түр зуурын усархаг аадар бороо орсны улмаас зарим газарт автомашин зорчих боломжгүй болж, усанд автсан байдалтай байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.