| | USD/MNT 0₮

СЕХ:12.00 цагийн байдлаар нийт сонгогчдын 25.13 хувь нь саналаа өгөөд байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл болон бие даагч гээд нийтдээ 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна.

Санал хураалт 12.00 цагийн байдлаар ямар байгаа талаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, УБЕГ-ын дарга Б.Баасандоржийн мэдээлснээр 12.00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд ирц 222138 иргэн 23.49 хувьтай, орон нутагт 26.46 хувьтай байна. Харин улсын хэмжээнд 25.13 хувьтай байна.

Дараагийн ирцийн талаарх мэдээллийг СЕХ орой 18.00 цагт хийнэ. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар ирцийн үзүүлэлтээрээ Говь-Алтай аймаг тэргүүлж байна. Сүхбаатар, Завхан, Архангай зэрэг аймгуудад ирц 27-30 хувьтай явагдаж байна.

Харин хамгийн ирцтэй Сэлэнгэ аймаг болон алслагдсан гурван дүүрэг буюу Багахангай, Налайх, Багануур дүүрэгт ирц 22 хувьтай харагдаж байна.

Шууд үзэх: 

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, УБЕГ-ын дарга Б.Баасандоржийн мэдээлснээр 12.00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд ирц 222138 иргэн 23.49 хувьтай, орон нутагт 26.46 хувьтай байна. Харин улсын хэмжээнд 25.13 хувьтай байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.