Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураах энэ өдөр бүх нийтээрээ амарч, иргэд саналаа өгөх учиртай. Өнөөдөр гадна болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд ажиллахгүй бөгөөд олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулагдахгүй юм.
Томоохон зах, худалдааны төвүүдийн амралтын өдрийг сонгуулийн өдөр рүү шилжүүлж, дараа долоо хоногийн амралтын өдөр нөхөж ажиллах юм байна.
Томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй