| | USD/MNT 0₮

Иргэд сонгуулиа идэвхтэй өгч байна

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өнөөдөр эхэлсэн билээ. Сонгуулийн санал хураалт орон даяар 07.00 цагт эхэлсэн бөгөөд орой 22:00 цагт дуусах учиртай.  Энэ удаагийн сонгуульд иргэд маш идэвхтэй оролцож, саналаа өгч байна. Ялангуяа залуус идэвхтэй оролцож сонголтоо хийж байгаа харагдана

Энэ жилийн сонгууль цар тахлын улмаас хөл хорионы байдалтай болж байгаа билээ. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримталж, гараа ариутгах, 1 метрийн зай барих, амны хаалт тогтмол хэрэглэх, бага насны хүүхэд дагуулж явахгүй байна.

Ийнхүү дөрвөн жилд төрдөө түмэн олноо төлөөлөх түшээдээ сонгох гэж байгаа учраас иргэн та Үндсэн хуулиар олгогдсон, сонгох сонгогдох эрхээ бүрэн эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Таны өгсөн санал улс орноо эмхлэн цэгцэлж, цэцэглэн хөгжүүлэхэд хувь нэмэр болно. Сонгогч таны сонголт мэргэн байх болтугай. 

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өнөөдөр эхэлсэн билээ. Сонгуулийн санал хураалт орон даяар 07.00 цагт эхэлсэн бөгөөд орой 22:00 цагт дуусах учиртай. Энэ удаагийн сонгуульд иргэд маш идэвхтэй оролцож, саналаа өгч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.