| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх:Шударга, ард иргэдийнхээ эрхийг зөрчихгүйгээр төр улсаа эмхлэн байгуулсан сонгууль болно

Монгол Улсын 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая саналаа өглөө. МАН-ын дарга, энэ удаагийн сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн тэрбээр саналаа УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог, наймдугаар хэсгийн хороонд саналаа өгсөн юм. 

Саналаа өгч гарч ирсэн тэрбээр "Өнөөдөр манай ард түмний баярын өдөр. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын сонгуульд Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна.

Хэдийгээр дэлхий ертөнцийн хувьд цар тахал гарч, хүмүүсийн амьдрал хэцүү байгаа ч төрийн эрх барих дээд байгууллага парламентийн сонгуулиа амжилттай сайн зохион байгуулж байна. Хуулийн хүрээнд сонгуулиа цаг хугацаанд нь зохион байгуулж байна. Ард идэвхтэй оролцож, саналаа сайн өгч байна гэнэ. 

Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы буюу 2000 оны хүүхдүүд саналаа өгч байгаа юм байна. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоно гэдэг чинь бид төр улсаа байгуулж байна гэсэн үг. Монголын ард түмэн шударга сайхан нийгэмд амьдаръя гэж бодож байгаа. Шударга нийгмээ байгуулах үргэлжлэл явагдаж байна гэж ойлгоорой. Монголынхоо нийт ард түмэнд хандаж хэлэхэд сонгуульдаа идэвхтэй сайн оролцоорой. Залуус сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя. УИХ-д нэр дэвшсэн бүх нам, эвсэл, бие даагч нартаа амжилт хүсье. 

Сонгууль маань шударга, ард түмнийхээ эрхийг зөрчихгүйгээр төр улсаа эмхлэн байгуулсан сонгууль болоосой гэж хүсье. Нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэнд хүргэе" гэлээ. 

Энэ удаагийн сонгуульд шинэ мянганы буюу 2000 оны хүүхдүүд саналаа өгч байгаа юм байна. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгоно гэдэг чинь бид төр улсаа байгуулж байна гэсэн үг. Монголын ард түмэн шударга сайхан нийгэмд амьдаръя гэж бодож байгаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.