| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:10 оюутан эдгэрч, дараагийн шатанд шилжлээ

Эрүүл мэндийн яам Covid-19-т халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Манай улсын хувьд өнөөдөр 6 хүн тусгаарлалтаас гарлаа. Одоогийн байдлаар тусгаарлалтын байранд 2136 хүн ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 249 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй.

Өнөөдөр 10 хүн эдгэж, ХӨСҮТ-өөс сувилалд шилжлээ. Насны хувьд 19-35 насны оюутан, тав нь цэргийн сургуулийн оюутан. Ойролцоогоор 28-40 хоног эмчлүүлсэн. Covid-19-т халдварын батлагдсан тохиолдол 215 болсон. Эдгээрээс 168 эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 47 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 41 хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна. Өнөөдөр Сиатллээс ирсэн хүмүүсийг тусгаарлах байранд хуваарилж, шинжилгээ хийх болно" гэлээ.

ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 249 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.