| | USD/MNT 0₮

Иргэн та саналаа өгөхдөө гар ариутгаж, 1 метрийн зай бариарай

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Өглөөний байдлаар 40 гаруй насныхан идэвхтэй саналаа өгч байгаа харагдана. Энэ удаагийн сонгууль цар тахлын үед болж байгаа гэдгээрээ их онцлогтой сонгуульж болж байна. Иргэд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахиж сонгуулиа өгөхийг уриалж байна.

Иргэд та бүхэнд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэлээ.

Иргэн та 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийн харъяа дүүрэгтээ саналаа өгөхдөө Санал авах байранд гараа ариутгаж орох, амны хаалтыг заавал зүүх,санал өгөх байранд оочир, урт дараалал үүссэн тохиолдол хоорондоо 1 метрийн зай барихыг анхааруулж байна.

Мөн та санал өгөхдөө согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 

Иргэн та 2020 оны УИХ-ын сонгуульд өөрийн харъяа дүүрэгтээ саналаа өгөхдөө Санал авах байранд гараа ариутгаж орох, амны хаалтыг заавал зүүх,санал өгөх байранд оочир, урт дараалал үүссэн тохиолдол хоорондоо 1 метрийн зай барихыг анхааруулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.