| | USD/MNT 0₮

УИХ-ын сонгуулийн хэсгийн хороодод ажиллав

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах хэсгийн хороодод Хүний эрхийн Үндэсний Комиссоос мониторинг, хяналт шалгалт хийж ажиллалаа.

Тусгай удирдамжийн дагуу Улаанбаатар хотын бүх дүүрэг болон 19 аймгийн төвд санал хураах байрууд хүн бүрт хүртээмжтэй байгаа эсэх, шинэкоронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдсэн эсэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан явган хүний налуу шат, брайль үсэгт зааварчилгаа, чиглүүлэгч, харааны болон томруулдаг шил, санал авах бүхээг, гарц, тэмдэглэгээ зэрэг наад захын хэрэгцээт орчин нөхцлийг бүрдүүлсэн байдлыг шалгалаа.

Мониторингийн урьдчилсан дүнд үндэслэн сонгуулийн санал хураах хороодын хэсгийн байр болон бусад бэлтгэл ажлыг сайжруулах, олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангаж ажиллах талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагад өгөөд байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн үйл явцын ажиглалт, хяналт үргэлжилж байна.

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах хэсгийн хороодод Хүний эрхийн Үндэсний Комиссоос мониторинг, хяналт шалгалт хийж ажиллалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.