| | USD/MNT 0₮

Төрийн гурван өндөрлөг хаана САНАЛАА өгөх вэ

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа өнөөдөр буюу зургадугаар сарын 24-нд Нийслэлийн цагаар 07.00 цагаас орон даяар эхлээд байна.

Дөрвөн жил төрд төлөөллөө сонгох энэ өдөр төрийн гурван өндөрлөг хаана, хаана саналаа өгөхийг тодрууллаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь 48 дугаар ЕБС-ын спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь морин цаг буюу 11.40 цагт 48 дугаар ЕБС-ын спорт заланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 23-р тойргийн 8-р хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын 3 дугаар тойрог буюу Баянхонгор аймагт саналаа өгөх юм байна.  

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа өнөөдөр буюу зургадугаар сарын 24-нд Нийслэлийн цагаар 07.00 цагаас орон даяар эхлээд байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.