| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг:Ихэнх нутгаар усархаг аадар ширүүн бороо орно

 
Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Хур тунадас: Завханы зүүн,  Хөвсгөл, Булган, Сэлэнгийн өмнөд Архангай, Өвөрхангайн нутгаар бороо, Төв, Дундговь, Хэнтий, Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн хойд, Дорнод, Сүхбаатарын  баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсэж 15-20 градус, Алтайн өвөр говь, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.