| | USD/MNT 0₮

Тойргийн ирц 50 хувьдаа хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулна

Маргааш УИХ-ын 2020 оны сонгууль болно. Сонгуулийн ерөнхий хорооноос санал авах байр болоод бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

Сонгуулийн тухай хуульд хоёр тохиолдолд нэмэлт саналт хураалт явагдана гэж заасан. Тойргийн мандатыг хуваарилах боломжгүй, нэр дэвшигчдийн санал тэнцсэн охиолдолд нэмэлт санал хураалт явуулна.

Мөн тойргийн ирц 50 хувьдаа хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй сонгогчдыг оролцуулна гэж заасан.

Сонгогчдыг аль болох эрт санал авах байрандаа очиж мэдээллээ өгөөрэй гэж хэлж байгаа. Учир нь, тэнд хүн хоорондын зайгаа барих ёстой, олон нийтийг төвлөрүүлэхгүй байх ёстой гэдэг дэглэмээ баримтална.

Сонгогчийн хувьд бээлий өмсөх, гараа ариутгах гээд өмнөх сонгуулиас өвөрмөц болж байна. Эхний сонгогчид л гэхээс айхтар хүндрэл гарахгүй болов уу. Сонгогчид нэр дэвшигчдээс сонголтоо хийхэд нь боломж олгох зорилгоор санал авах байрны гадна талд нэр дэвшигчийн нэрс бүхий ухуулга, сурталчилгааны материалыг байршуулсан байгаатай танилцаарай.

Сонгуулийн тухай хуульд хоёр тохиолдолд нэмэлт саналт хураалт явагдана гэж заасан. Тойргийн мандатыг хуваарилах боломжгүй, нэр дэвшигчдийн санал тэнцсэн охиолдолд нэмэлт санал хураалт явуулна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.