| | USD/MNT 0₮

Гэрийн тусгаарлалтад гарсан хүмүүс саналаа өгнө

 
УИХ-ын сонгууль маргааш орон даяар явагдана. Өнөөдөр зөөврийн саналын хайрцгаар санал авах шаардлагатай иргэдийн саналыг авч байна.
 
Харин энэ жил цар тахалтай байгаа бөгөөд гадаадаас ирж тусгаарлалтад байгаа иргэд санал өгөхгүй юм байна. Гэхдээ эмнэлгийн 21 хоногийн тусгаарлалт дуусч, 14 хоногийн хяналт, гэрийн тусгаарлалтын хугацаа дууссан иргэд саналаа өгөх боломжтой юм байна. 
 
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл УИХ-ын сонгуулийг зохион байгуулж буй СЕХ-ноос сонгуулийн үйл ажиллагаа бүгд бэлэн болсон гэх мэдээллийг бидэнд өгсөн. Сонгуульд гэрийн тусгаарлалтад шилжсэн хүмүүс саналаа өгнө.
 
Харин тусгаарлалтын байранд байгаа хүмүүс болон тэдэнтэй хамт тусгаарлагдан тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилчид сонгуульд санал өгөх боломжгүй" гэлээ. 
Харин тусгаарлалтын байранд байгаа хүмүүс болон тэдэнтэй хамт тусгаарлагдан тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилчид сонгуульд санал өгөх боломжгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.