| | USD/MNT 0₮

Сураггүй болсон хүү үерийн усанд осолдож амиа алджээ

Төв аймгийн Баян сумын харьяат малчин 18 настай, эрэгтэй Э зургаадугаар сарын 21-ний өдрийн 14.00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 23.45 цагт холбогдох албанд өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулжсан аж.

Улмаар зургаадугаар сарын 22-ны өдрийн 11.05 цагт тус багийн “Их наран” гэдэг газраас үерийн усанд осолдсон байдалтай нас барсан цогцсыг нь олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Төв аймгийн Баян сумын харьяат малчин 18 настай, эрэгтэй Э зургаадугаар сарын 21-ний өдрийн 14.00 цагийн орчим малдаа яваад сураггүй алга болжээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 23.45 цагт холбогдох албанд өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.