| | USD/MNT 0₮

Ш.Гантулга:Ард түмэн засгийн эрхийг гартаа авах цаг болсон

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний “Эх орон дуудаж байна” жагсаал өнөөдөр Төв талбайд болох байсан ч болсонгүй. Талбай дээр 500 гаруй иргэн цугласан ч тэднийг төв талбай рүү оруулаагүй юм. Учир нь төрийн тусгай үйлчилгээтэй гэсэн шалтгаанаар оруулсангүй. Тиймээс тэд маргааш 11.00 цагт нийлж нэгдэж жагсана гэдгээ мэдэгдсэн юм.

Тэд өнөөгийн УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж байгаа юм. Жагсаалд орон нутгаас ч хүмүүс ирсэн байгаа гэдгээ илэрхийлэв.

Ингээд уг хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа олон улсын тоймч Ш.Гантулгаас жагсаалын талаар тодруулахад “Үндэсний фронт хөдөлгөөний зорилго УИХ-ыг тарааж, Засгийн эрхийг ард түмний эрхэд эргүүлж өгөх ёстой. Энд цугласан хүмүүсийг доромжилж, Үндсэн хуулинд заасан ард түмэн эвлэлдэн нэгдэх эрхийг хааж боосон үйлдэл харуулж, талбай руу оруулахгүй байна. Монголын ард түмнийг хор шаар гэж үздэг хүмүүс төр засагт байж болохгүй. Ард түмэн засгийн эрхийг гартаа авах цаг болсон. Авлига хээл хахуульд идэгдсэн төрийн хулгайчдыг энэ ордноос хөөж зайлуулна. Биднийг Төв талбай руу оруулахгүй гэж хашаа барьжээ. Уг нь бид энэ талбай руу нэвтрэх эрхтэй биз дээ. Цагдаа нар оруулахгүй байна. Бидний тэмцэл авлигачдын эсрэг чиглэнэ.

Ард түмнийг турхирсан хүн байхгүй. Харин сайн сайхан амьдралынх нь төлөө уриалж байна. Хэрвээ хүн болгоныг гар хөлөөс нь чирч авчрахгүй. Өөрсдийн санаа бодол хүсэл зоригоор ирсэн хүмүүс юм. Маргааш жагсаал болдгоороо болно. Тиймээс иргэдээ үндэсний фронтынхоо жагсаал цуглаанд идэвхтэй оролцож, үг үзэл бодлоо илэрхийлэхээр ирээрэй гэж уриалъя. Ард түмэн ухаантай гэдгээ харуулах цаг нь болсон шүү. Хүнд бэрх амьдралынхаа талаар үгээ хэлэх гэж цугласан. Улс орныхоо сайн сайхны төлөө тэмцэнэ, босно. Энэ жагсаал ерөөсөө хууль зөрчөөгүй хууль ёсны жагсаал болно” гэв. 

Энэхүү жагсаалд иргэний нийгмийн 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байгаа ба маргааш бүр олуулаа болно гэлцэж байв.

Ш.ГАНТУЛГА: БИДНИЙ ТЭМЦЭЛ АВЛИГАЧИД РУУ ЧИГЛЭНЭ

БҮРЭН ЭХЭЭР НЬ ШУУД ҮЗЭХ:

Үндэсний фронт хөдөлгөөний зорилго УИХ-ыг тарааж, Засгийн эрхийг ард түмний эрхэд эргүүлж өгөх ёстой. Энд цугласан хүмүүсийг доромжилж, Үндсэн хуулинд заасан ард түмэн эвлэлдэн нэгдэх эрхийг хааж боосон үйлдэл харуулж, талбай руу оруулахгүй байна. Монголын ард түмнийг хор шаар гэж үздэг хүмүүс төр засагт байж болохгүй. Ард түмэн засгийн эрхийг гартаа авах цаг болсон. Авлига хээл хахуульд идэгдсэн төрийн хулгайчдыг энэ ордноос хөөж зайлуулна. Төв талбай руу оруулахгүй гэж хашаа барьжээ. Уг нь бид энэ талбай руу нэвтрэх эрхтэй биз дээ. Цагдаа нар оруулахгүй байна. Бидний тэмцэл авлигачдын эсрэг чиглэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.