| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Хоёр иргэнд халдвар илэрч, таван хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.

Тус яамны мэдээлснээр орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд тандалт судалгааны зорилгоор 5000 гаруй хүнд хийсэн шинжилгээнээс коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Гэсэн ч иргэдийн зүгээс хүмүүс олон нийтийн газар, нийтийн тээвэрт амны хаалтаа зүүхгүй байна гэх гомдол, шүүмжлэл ирүүлснийг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов. 

Түүнээс гадна ОХУ-ын хил залгаа хотуудад халдварын нөхцөл байдал өндөр байна. БНХАУ-ын хотуудад халдвар дахин дэгдэж, мах ногоо болон жимс жимсгэнээс халдвар илэрч байгаа талаар анхааруулсан юм. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнгөрсөн 24 цагийн байдлаар Дархан-Уул аймаг, ХӨСҮТ-ийн лабораториудад нийт 426 хүнд шинжилгээ хийгдсэнээс 424 хүнд коронавирус илрээгүй.

Харин Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр зорчигчийн давтан шинжилгээгээр коронавирус илэрч, ХӨСҮТ-д эмчилгээнд орлоо. Мөн ХӨСҮТ-ээс таван хүн эдгэрч, дараагийн шатлал руу шилжсэн бөгөөд 19-24 насны оюутнууд байсан. Нийт батлагдсан тохиолдол 215, эдгэсэн 157 хүн байна" гэлээ. 

 

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.