| | USD/MNT 0₮

Дээд шүүх Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргалаа

"Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан энэ сарын 16-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон юм. Шүүхээс УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан СЕХ-ны 150 дугаар тогтоолыг хүчингүй болгох, нэр дэвших үнэмлэх олгохыг шаардсан иргэн Л.Наранбаатарын нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг сонгуульд нэр дэвших эрхгүй болгосон юм. 

Харин дээрх шийдвэрийг эсэргүүцсэн Л.Наранбаатар Дээд шүүхэд хандсан бөгөөд хурал нь өнөө өглөө боллоо. Шүүхээс түүнд холбогдох нэхэмжлэлийг хэлэлцээд түүнийг УИХ-ын 22-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгажээ.

Түүний өмгөөлөгчийн хэлснээр “Бид Улсын дээд  шүүхэд  Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэж өгөхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг даалгаж шийдвэрлэлээ. Ингэснээр албан ёсны шүүхийн шийдвэрээр Л.Наранбаатар нь  нэр дэвших эрхтэй гэсэн үг. Дээд шүүх эцсийн шатны шийдвэрийг гаргадаг учраас бүх шатны байгууллагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тиймээс СЕХ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Л.Наранбаатарыг УИХ-ын  22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, саналын хуудаст нэрийг нь бичиж сонгогдох эрхийг нь хангах үүрэгтэй” гэлээ.

Ийнхүү Л.Нарабаатар СЕХ-нд хандаж, сонгогчийн саналын хуудсанд нэрээ оруулах хүсэлтийг албан ёсоор гаргаж байгаа юм байна. Харин Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, түүнийг сонгогчийн саналын хуудсанд оруулах эсэх, оруулсан тохиолдолд саналын хуудсыг дахин хэвлэх эсэх асуудлыг эцэслэнэ. 

Хэрвээ СЕХ нэр дэвших эрхийг нь өгвөл БЗД-ийн 22 дугаар хороонд саналын хуудас дахин хэвлэнэ гэсэн үг юм. 

Харин дээрх шийдвэрийг эсэргүүцсэн Л.Наранбаатар Дээд шүүхэд хандсан бөгөөд хурал нь өнөө өглөө боллоо. Шүүхээс түүнд холбогдох нэхэмжлэлийг хэлэлцээд түүнийг УИХ-ын 22-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.