| | USD/MNT 0₮

Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газраас Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд өнгөрсөн тавдугаар сарын 08-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон билээ. 

Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг өнөөдөр 09:00 цагт товлосон.

Одоогоор шүүх хуралдаан эхлээгүй, Х.Бат-Ялалт биеэр ирээгүй байгаа аж. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж ирэх долдугаар сарын 03-нд хийхээр болжээ.

Нийслэлийн прокурорын газраас Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд өнгөрсөн тавдугаар сарын 08-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг товлосон билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.