| | USD/MNT 0₮

Маргааш АНУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

Гадаадад байгаа 10 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт тавьсны дагуу УОК-ийн шийдвэрээр ээлж дараатай тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирсаар байна.

Гэвч дээрх тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр өнөөдрийн байдлаар хүсэлт гаргасан 11 мянга гаруй иргэн болжээ.  Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хааснаас хойш 10 мянга орчим иргэн эх орондоо ирснийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн.

Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон ч Засгийн газраас хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байгаа юм. 

Тэднийг тусгай нислэг болон газраар татан авах ажлыг шат дараалан зохион байгуулсаар байна. Энэ сард гэхэд төлөвлөгөөний дагуу 2000 гаруй иргэнээ татан авлаа. 

Маргааш буюу зургадугаар сарын 24-нд АНУ-аас 260 гаруй иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц тус улсад энэ сарын 21-нд очсон байгаа юм. 

Тус онгоц Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр АНУ-г зорьсон. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан 250-260 иргэн ирэх бөгөөд онгоц маргааш Буянт-Ухаад газардана. 

Анх удаа АНУ-руу шууд үйлдсэн нь түүхэн үйл явдал бөгөөд агаарт 10 гаруй цаг явж газардсан байгаа юм. Маргааш мөн адил ийм маршрутаар ирэх юм. 

Тус онгоц Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр АНУ-г зорьсон. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан 250-260 иргэн ирэх бөгөөд онгоц маргааш Буянт-Ухаад газардана.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.