| | USD/MNT 0₮

УИД-т гал гарах үед 200 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл алдагдсан байна

Энэ сарын 7-ны өдөр Улсын Их дэлгүүрийн долоон давхарт хар цаас нааж байсан иргэн аюулгүйн дүрэм, журам зөрчсөний улмаас их хэмжээний гал алдсан билээ.

Өнөөдрийн байдлаар их дэлгүүрт засварын ажиллагаа явуулж байна. Тухайн үед зургадугаар давхарт үйл ажиллагаа явуулж байсан тасгуудаас 200 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл алдагджээ. 

Тодруулбал, тус бүр нь гурван сая төгрөгийн үнэтэй 30 орчим мөнгөн аяга, 32 сая төгрөгийн үнэ бүхий алтан аяга, бүсний мөнгөн арал гэх мэт үнэт эдлэлүүд алга болсон аж.

Албаныхны хэлж буйгаар алт, мөнгөн эдлэлүүд нь галд шатах боломжгүй учраас галын үймээний улмаас хулгайд алдагдсан байж болзошгүй гэж үзжээ.  Гал гарснаас 24 цагийн дараа хяналтын камер суурилуулсан бөгөөд шалгаж үзэхэд эд зүйлс алдагдсан бичлэг байгаагүй аж.  Тиймээс камер суурилуулахаар өмнө 200 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл алдагдсан байж болзошгүй аж. Энэ дагуу түрээслэгчид  цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байна. 

Тухайн үед зургадугаар давхарт үйл ажиллагаа явуулж байсан тасгуудаас 200 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл алдагджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.