| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Долоон хүнд халдвар илэрч, долоон хүн эмчлэгдэж гарлаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 216 оронд шинэ коронавирус тархсанаас халдвар авагсдын тоо 9 саяд хүрчээ.

Харин манай улсад халдварын тоо өнөөдөр долоогоор нэмэгдэв. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийт 359 шинжилгээ хийснээс долоон хүнд халдвар илэрлээ. 

Нурсултан чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүнд давтан шинжилгээнд, Сөүлээс ирсэн иргэдийн хоёрт, Алтанбулагаар ирсэн жолоочид халдвар илэрлээ. Үүнийг насаар нь үзвэл 6, 11, 12, 26, 38, 39  63 насныхан байна. Мөн эрэгтэй эмэгтэйгээр үзвэл, зургаан эрэгтэй, нэг эмэгтэй байна. 

Тандалтын зорилгоор хийсэн дөрвөн хүнд халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17, Дарханд 3, Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүнд шинжилгээ хийсэн. 

Өнөөдөр сайн мэдээ байна, долоон хүн эдгэрч, дараагийн шатанд шилжсэн. Хоёр жирэмсэн эмэгтэй гарлаа. Харин нэг жирэмсэн эмэгтэй манай төвд амаржина. Сүүлийн үед долоо, долоогоор эдгэрч гараад байна. Ингээд өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 213 боллоо, эдгэрсэн 153, одоо хяналтанд 60 хүн эмчилгээнд байна" гэлээ. 

Нурсултан чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүнд давтан шинжилгээнд, Сөүлээс ирсэн иргэдийн хоёрт, Алтанбулагаар ирсэн жолоочид халдвар илэрлээ. Үүнийг насаар нь үзвэл 6, 11, 12, 26, 38, 39 63 насныхан байна. Мөн эрэгтэй эмэгтэйгээр үзвэл, зургаан эрэгтэй, нэг эмэгтэй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.