| | USD/MNT 0₮

Аадар борооны улмаас хоёр хүн амь насаа алджээ

Дорноговь, Төв, Говьсүмбэр аймагт өчигдөр  хүчтэй аадар бороо орсны улмаас хоёр хүний амь нас эрсдэж, орон нутгийн авто зам эвдэрчээ

Тодруулбал, Төв аймаг, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын хооронд өчигдөр орой 17.00-18.00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсны улмаас үер буужээ. Энэ үеэр Агуйт, Наран- Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар километр төмөр зам үерийн усанд угаагдаж, галт тэрэг явах боломжгүй болсон байна. Засварын бригадууд үзлэг шалгалт хийж, сэргээн засварлах ажил эхэлсэн гэдгийг албаныхан хэлж байв

Төв аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр өнгөрөгч амралтын өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас аймгийн ихэнх нутгаар үер буусан. Тэр дундаа Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн сум үерт илүү өртсөн. Борооны улмаас хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.