| | USD/MNT 0₮

Хүчтэй аадар борооны улмаас галт тэрэгний хөдөлгөөн саатжээ

Өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас автозам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБ-Мандалговь, УБ-Өндөрхаан, УБ-Чойр чиглэлийн авто замын байгууламжийг  06 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг хүртэл хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоожээ.

Дээрх чиглэлүүдэд зорчиж байсан 82 зорчигчдыг суурин газарт аюулгүй, тав тухтай байршуулах ажлыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ даатгалын байгууллагууд болон тээвэр зохицуулагч нартай хамтран зохион байгуулж байна.

Мөн Чойр, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чиглэлд төмөр замын гарам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөн саатсан тул тус үйлдвэрийн газраас автобус гарган зорчигчдыг саадгүй тээвэрлэх ажлыг салбар яам болон УБТЗ-тай хамтран зохион байгуулж байна.

Мөн хүчтэй аадар борооны улмаас Сайншандад замын хөдөлгөөнд оролцож явсан жижиг тэрэг үерт урссан дуудлага иржээ. 

Өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас автозам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБ-Мандалговь, УБ-Өндөрхаан, УБ-Чойр чиглэлийн авто замын байгууламжийг 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг хүртэл хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоожээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.