| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Хоёр хүнээс халдвар илэрч, долоон хүн эмчлэгдэж дараагийн шатанд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ОХУ-д халдвар их нэмэгдэж байгаа учраас хил залгаа аймгуудын иргэдийг анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. 

Өчигдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэгээр нийт 526 хүн ирсэн.

Үүнээс ХӨСҮТ-д ес, цэргийн төв эмнэлэгт архаг хууч өвчтэй 15 хүнийг тусгаарласнаас есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна. Үлдсэн хүмүүсийг зочид буудал болон амралт сувиллын газар тусгаарласан. Тусгаарлах байранд 1-5 насны 109 хүүхэд, жирэмсэн 48 хүн, архаг хууч өвчтэй 246 иргэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар 314 хүнд шинжилгээ хийснээс шинээр хоёр хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай эрэгтэй орос жолоочоос болон Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 80 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн. Тэр хоёр ХӨСҮТ-ийн эмчилгээнд орсон. Тандалтын зорилгоор хийсэн хүмүүст шинжилгээ илрээгүй.

Сайхан мэдээ дуулгахад өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч дараагийн шат руу шилжлээ. Тэд 20-37 хоног эмчлэгдсэн. Нийт батлагдсан тохиолдол 206, үүнээс 139 хүнийг эмчилсэн бөгөөд 67 хүн хяналтад байна" гэлээ. 

Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай эрэгтэй орос жолоочоос болон Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 80 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.