| | USD/MNT 0₮

Манай улс АНУ-руу анх удаагаа шууд нислэг үйлдэж байна, энэ бол түүхэн нислэг

 
Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон билээ.
 
Энэ дагуу халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр хүргэж өгөхөөр АНУ-ын Сиэтл руу МИАТ-ийн агаарын хөлөг анх удааг шууд нислэгийг үйлдэж байна. 
 
Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 250-260 иргэн ирнэ. АНУ руу нисэж байгаа уг онгоц энэ сарын 24-нд буюу ирэх лхагва гарагт Улаанбаатарт газардах юм. Энэ бол түүхэн нислэг юм. 
Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 250-260 иргэн ирнэ. АНУ руу нисэж байгаа уг онгоц энэ сарын 24-нд буюу ирэх лхагва гарагт Улаанбаатарт газардах юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.