| | USD/MNT 0₮

Өлзийт хорооллын замын постыг удахгүй нүүлгэнэ

Төв аймгийн нутаг дэвсгэр болох Айцын даваа уруудах замд буюу Өлзийт хороолол руу эргэдэг хэсэг дээр замын хураамж авдаг пост бий. Уг газрын ойролцоо  ойрын хугацаанд хоёр том автын ноцтой осол гарсан билээ.

Хэдхэн хоногийн өмнө 14 машин мөргөсөн том тэрэгний осол гарсан бол дараа нь мөн хоёр том тэрэг мөргөлдөж нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Ер нь энэ постыг даруй нүүлгэх шаардлагатай гэж жолооч нар үзэж байгаа учраас холбогдох Зам тээвэр хөгжлийн яамнаас даруй нүүлгэж, өөр газар байршлуулахаар болжээ.

 

Өлзийт хороолол руу эргэдэг замын постыг удахгүй нүүлгэнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.