| | USD/MNT 0₮

Усан оргилуурын моторт 20 гаруй алчуур чихэж гацаажээ

Сүхбаатарын талбайн урд хэсэгт буюу Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн 1.6 га талбайг тохижуулсан билээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд 85 м урт, 14 метрийн өргөнтэй хөгжимт усан оргилуур, 800 м.кв хэмжээтэй дугуйн талбай, 35 хүнд нэг дор үйлчлэх боломжтой хоёр ариун цэврийн байгууламж барьсан юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар, Нийслэлийн хот тохижилтын газрын гүйцэтгэлээр хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтад 3,2 тэрбум төгрөг зарцуулсан юм. Тэгвэл өчигдөр зөөврийн усаар дүүргэж байна, ус зөөх үргүй зардал гаргаж байна гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд их тархсан юм. Үүнд Засаг дарга С.Амарсайхан тайлбар хийжээ.

Тэрбээр "20 орчим алчуур даралтын моторт нь хийж гацаасантай зэрэгцэн Тохижилт дуусч эцсийн цэвэрлэгээ хийснийг машинаар усаа зөөлөө гэж шуугих. Болж өгвөл болохгүй талаас нь харлуулах улс төр, эсвэл аливаа зүйлийг хийхдээ ажил биш хулгай хийх боломж гэж хардаг хүмүүсийн өөрсдийнх нь хандлага юм болов уу даа. Үүний цаана шудрагаар хөдөлмөрлөж буй маш олон хүний ариун цагаан сэтгэл шингэсэн байдаг” гэжээ.

С.Амарсайхан "20 орчим алчуур даралтын моторт нь хийж гацаасантай зэрэгцэн Тохижилт дуусч эцсийн цэвэрлэгээ хийснийг машинаар усаа зөөлөө гэж шуугих. Болж өгвөл болохгүй талаас нь харлуулах улс төр, эсвэл аливаа зүйлийг хийхдээ ажил биш хулгай хийх боломж гэж хардаг хүмүүсийн өөрсдийнх нь хандлага юм болов уу даа. Үүний цаана шудрагаар хөдөлмөрлөж буй маш олон хүний ариун цагаан сэтгэл шингэсэн байдаг" гэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.