| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Халдварын тохиолдол нэмэгдсэнгүй, харин долоон иргэн эдгэрч дараагийн шатанд шилжлээ

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 8 хүн орж, 26 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ.  Улсын хэмжээнд одоогоор 1700 гаруй хүн ажиглалтад байна. 24 цагийн хугацаанд 119 утсанд 168 дуудлага ирсэн бөгөөд урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл авлаа. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийтдээ 62 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгэрсэн 7 хүний 6 нь оюутан байна. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 240 байгаагаас 139 хүн эдгэрч, 65 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдээс 57 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ. 

Өчигдрийн байдлаар нийтдээ 62 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.