| | USD/MNT 0₮

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг 10 хоног БНСУ-аас гарахыг хоригложээ

 

БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг байцаах байцаалт өчигдөр 11 цаг орчим үргэлжилж, шөнө дуусчээ.

Түүнийг 10 хоног тус улсаас гарахыг хориглон, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Тэрбээр байцаалт өгөхдөө эхэндээ бүгдийг үгүйсгэж байсан ч байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ.

Байцаалт өгч гарч ирсэн түүнээс БНСУ-ын хэвлэлүүд тайлбар авахыг хүссэн ч тэрбээр ямар нэгэн хариулт хэлээгүй байна.

Гэрч болон хоёр хохирогч эмэгтэйн хэлж буйгаар Д.Одбаярыг тухайн үед согтуу байсан бөгөөд 00-ын өрөөны оройлцоо 20 настай эмэгтэйн гуянд зөвшөөрөлгүй хүрсэн гэх. Мөн түүнтэй хамт явсан А нь бас нэгэн үйлчлэгч эмэгтэйг дарамталж удаа дараа шар айраг өгөхийг шаардаж загнасан гэх мэдээлэл ч байгаа юм.

Ямартаа ч Үндсэн хуулийн цэцийн дарга  Д.Одбаярыг бусдад бэлгийн дарамт учруулсан хэргээр 10 хоног хорьж, байцаалт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болсныг албаны эх сурвалж хэлж байна. Тэрбээр БНСУ-ын хуулиар ял авах уу, эсвэл 15 сая хүртэлх воны торгууль төлөх үү гэдгийг цаг хугацаа харуулна.

 

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д 10 хоног хоригдохоор болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.