| | USD/MNT 0₮

Солонгосчууд алслагдсан гэр хорооллын хүүхдүүдэд зориулж цэцэрлэг барьж өгч байна

 

Манай улсад сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байдгаас болж жилд хэдэн мянган хүүхэд цэцэрлэг болон сургуульд явах боломжгүй, цоожтой хаалганы цаана цэцэрлэгээр хүмүүжих насаа өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй болов уу.

Тэгвэл Баянзүрх дүүрэгт 60 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг энэ ондоо багтаж ашиглалтад орно. 

Тодруулбал,  БНСУ-н “Lions Clubs International” 355-С салбарын хөрөнгө оруулалтаар  Нийгмийн халамж, соёл боловсролыг дэмжигч “Ирээдүйн Монгол” төрийн бус байгууллагын дэргэд  Баянзүрх дүүргийн  алслагдсан гэр хороололын хүүхэд багачууд хамрагдах боломжтой 60 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн бүтээн байгууллалтын ажил ид өрнөж байна.  

Барилгын ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд ирэх 09 дүгээр сарын 01 гэхэд бүрэн ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээж авна. 

Дашрамд дуулгахад, “Ирээдүйн Монгол” ТББ нь нийгмийн халамж соёл боловсролын үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдэд эрх тэгш боловсрол олгох, хүүхэд гэр бүлийг дэмжин Монголын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино. Тус байгууллага нийгмийн халамж, хүүхдийн сургалт явуулж гэр хороолол өрх толгойлсон эхчүүдэд зориулсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг ажээ.

Ингээд цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцана уу.

Ийм цэцэрлэг баригдана 

Баянзүрх дүүрэгт 60 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг энэ ондоо багтаж ашиглалтад орно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.