| | USD/MNT 0₮

Хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан алт, зэсийг улсын орлого болголоо

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын хилээр хууль бусаар алт, зэс нэвтрүүлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлж, хураагдсан зүйлсийн үнийг улсын орлогод төвлөрүүлжээ.

Тухайлбал, иргэн Г нь өнгөрөгч оны аравдугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ биедээ 2,7 кг, иргэн П нь энэ оны дөрөвдүгээр сард 1,3 кг алтан гулдмайг тус тус хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргүүдэд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс прокурорын яллах дүгнэлтийн дагуу дээрх эрүүгийн хэргүүдийг хянан хэлэлцээд, иргэн Г, П нарыг гэм буруутайд тооцон, торгох ял оногдуулж, хэрэгт хураагдсан алтыг улсын орлого болгон шийдвэрлэжээ.

Мөн 2019 оны аравдугаар сард хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2,6 кг зэсийг автомашиндаа нуун хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан иргэн Т-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын хилээр хууль бусаар алт, зэс нэвтрүүлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлж, хураагдсан зүйлсийн үнийг улсын орлогод төвлөрүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.