| | USD/MNT 0₮

"Хурд рапид" хорооллын байрнаас 26 настай залуу унаж нас барав

Энэ сарын 17-нд буюу хоёр хоногийн өмнө “Хурд рапид" хорооллын 26-р байрнаас 26 настай залуу унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, “Тунгалаг өргөө” компанид барилгын шил арчиж байхад олс нь тасарч, харамсалтайгаар доошоо унаж амиа алджээ. Үүнтэй холбоотойгоор хохирогч залуугийн эгч хэвлэлд ханджээ. 

Тэрбээр “Манай дүү энэ барилгын 5-7 давхрын шилийг арчиж байсан. Ажиллаж байх явцад олс тасарлаа, авраарай хэмээн хашхирч байсан ч, тусламж үзүүлж амжаагүй. Тэгээд манай дүү ГССҮТ-д хүргэгдээд тун удалгүй нас барсан. Нас барахаас нь өмнө гэр бүлийнхнээс нь хэн ч уулзаж чадаагүй. Тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйд гомдолтой байна" хэмээн ярьжээ. 

Ийнхүү ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангаж ажиллуулаагүйгээс болж нэг хүний амь эндсэн асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд ар гэрийнхэн нь ихэд гомдолтой байна. 

 

 

Энэ сарын 17-нд буюу хоёр хоногийн өмнө “Хурд рапид" хорооллын 26-р байрнаас 26 настай залуу унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.