| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Дахин гурван тээврийн жолоочоос халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  1719  иргэн  ажиглалтад байна.  Өчигдөр Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нисэх онгоцоор эх орондоо ирсэн иргэдээс эрүүл мэндийн шалтгаантай нэг иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлж, үлдсэн иргэдийг ажиглалтын байр луу хуваарилжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийт  339 хүнд шинжилгээ хийхэд 336 хүнд коронавирус илрээгүй, харин гурван ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ. Халдвар авсан жолоочийн нэг нь Бларус, ОХУ, нэг нь монгол жолооч байна. Тэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Тэднийг өнөөдөр ХӨСҮТ-д шилжлүүлэн авна" гэлээ.

Ийнхүү өчигдөр, өнөөдрийн байдлаар нийтдээ тээврийн долоон жолоочид халдвар илэрсэн байна. 

Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нарын гуравт нь халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.