| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл:Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах талаар огт яригдаагүй, харин зарим хязгаарлалтыг сулруулна

Өчигдөр УОК хуралдсан билээ. Тус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтуудыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагууд судалж эхэлжээ.

Хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдэд төрөөс шалгалт нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг УОК-ын дарга, Шадар сайд мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон.

Үйлчилгээний байгууллагууд 22 цаг хүртэл ажиллах хязгаарлалттай байгааг 24 цаг хүртэл буюу 00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газруудыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байна.

Хэдийгээр халдварын нөхцөл байдал дэлхийн улс орнуудад намжаагүй ч, дотоод нөхцөл байдалтайгаа уялдуулан Улсын Онцгой комисс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт дээр үндэслэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өчигдөр тойргийн товлосон уулзалтандаа очиж чадалгүй онцгой комиссын хуралд суусан. Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах асуудал огт яригдаагүй бөгөөд харин зарим нэг хязгаарлалтыг сулруулах талаар мэргэжлийн байгууллагуудыг судалж санал оруулах чиглэл өгсөн болно” гэжээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.