| | USD/MNT 0₮

3.2 тэрбум төгрөгөөр баригдсан ХӨГЖИМТ усан оргилуур өнөө орой нээлтээ хийнэ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ оны нэгдүгээр сарын 20-нд захирамж гарган, Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн билээ.

Ийнхүү төлөвлөгөөний дагуу дээрх усан оргилуурыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн хот тохижилтын газраар гүйцэтгүүлэхээр ажлаа эхлүүлсэн билээ. Тухайн үед 70 жилийн настай цэцэрлэгт хүрээлэнг устгалаа хэмээн эрдэмтэд болон иргэд шүүмжилж байсан хотоос гаргасан захирамжийг эсэргүүцээд хүчингүй болгож чадаагүй юм.

Тэгвэл хоёр сарын хугацаанд баригдсан Хөгжимт усан оргилуур өнөө орой албан ёсоор нээлтээ хийхээр болжээ. Уг нь Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэж байсан ч ашиглалтад оруулахаас өмнө урьдчилж хэд, хэдэн удаа шалгаж, турших, нөгөө талаар олон хүн бөөгнөрүүлэхгүй, сонгуулийн санал хураалтын өмнө хэл ам татахгүй байх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хүлээлгэн өгөх учраас нээлт хийх хугацааг хойшлуулжээ. 

Нийт 3,2 тэрбум төгрөг зориулсан энэхүү усан оргилуурыг хэсэгчлэн ашиглалтад оруулсан байгаа бөгөөд үүнийг нь харсан иргэд хайран мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулжээ хэмээн шүүмжилсээр байна.

Харин өнөө орой нээлтээ хийх усан оргилуур цаашид Нийслэлд хэрэгтэй юу гэдгийг шүүмжлэгчид хараад дүгнэлтээ хийх биз ээ. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ оны нэгдүгээр сарын 20-нд захирамж гарган, Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.