COVID-19: Нийт халдвар авагсдын тоо 8 сая 560 мянгад хүрч, 455 мянган хүн нас бараад байна
Дэлхий
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр нийт халдвар авагсдын тоо 8,560,846 болж, үүнээс 455,347 хүн нас бараад байна. Эдгэрсэн хүний тоо 4,504,221 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,601,278 болж, 54,570 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 130,990 шинэ тохиолдол, 4,895 нас баралт бүртгэгджээ.
Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,098 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 58.4 хувь нь уг халдварын улмаас нас баржээ.
Халдварын тоогоороо АНУ тэргүүлж байгаа бол Бразил удаалж, ОХУ гуравт бичигдэж байна.
- 2020-06-19 09:10:34
0 сэтгэгдэл