| | USD/MNT 0₮

УОК:Хөл хориог дахин сунгаж магадгүй

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, зарим асуудлыг хэлэлцлээ. Монгол Улс хоёрдугаар сарын 14-ний өдөр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжих УОК болон Засгийн газрын тогтоол гарсан. 

Манай улс өнөөдрийг хүртэл хөл хорионы дэглэмтэй байгаа. Хамгийн сүүлд УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг зургадугаар сарын 30 хүртэл сунгасан.

Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг цааш нь үргэлжлүүлж, долдугаар сарын дунд хүртэл сунгах саналыг УОК-ын гишүүд гаргажээ.

Гэхдээ энэ асуудал эцсийн шийдвэр биш бөгөөд дараагийн хуралдаанаар шийдийг эцэслэх юм байна. 

 

Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг цааш нь үргэлжлүүлж, долдугаар сарын дунд хүртэл сунгах саналыг УОК-ын гишүүд гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.