| | USD/MNT 0₮

Л.МӨНХТҮШИГ:ХӨЛ ХОРИОГ ДОЛДУГААР САРЫН ДУНД ХҮРТЭЛ СУНГАХ ЧИГЛЭЛТЭЙ БАЙНА

Улсын Онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгч байна.

Тэрбээр "Улсын Онцгой комиссын хуралдаанаар долоодугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг баталлаа. Долоодугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, долоодугаар сарын 4-ны өдөр Улаанбаатар-Япон-Улаанбаатар, долоодугаар сарын 7-ны өдөр дахин Сөүл хот руу нислэг үйлдэж иргэдээ татаж авна. Мөн долоодугаар сарын 9-ний өдөр Турк улс руу нислэг үйлдэнэ. Мөн долоодугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийг үйлдэхээр боллоо. 

Хятад улсад байгаа 164 иргэнээ Замын-Үүдийн боомтоор татаж авна. Тэднийг ойрын хугацаанд татаж авахаар тохиролцлоо. ОХУ-аас ирэх оюутнуудыг тун ойрын хугацаанд авч ирэхээр ажиллаж байна. 

Ирэх сарын үлдсэн хагаст өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг хэрхэх нь одоогоор тодорхойгүй. Тиймээс эхний хагаст тусгай үүргийн нислэг хийх хуваарийг гаргасан юм шүү. Хорио цээрийн дэглэмийг долдугаар сарын дунд хүртэл сунгах чиглэлтэй байгаа" гэлээ. 

Хятад улсад байгаа 164 иргэнээ Замын-Үүдийн боомтоор татаж авна. Тэднийг ойрын хугацаанд татаж авахаар тохиролцлоо. ОХУ-аас ирэх оюутнуудыг тун ойрын хугацаанд авч ирэхээр ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.